“ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын мэдээ
2017.09.28
Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 2017 оны 9 дүгээр сарын 28нд ээлжит хурлаа хийж дараах асуудлуудыг хэлэлцлээ.
1. 2017-2018 оны өвлийн бэлтгэл ажлын явцын тухай
2. Компанийн 2017 оны худалдан авалтын төлөвлөгөөний биелэлт, аваарийн нөөц бүрдүүлэх тухай
3. Компанийн ажиллагсдын албан тушаалын цалингийн сүлжлийг шинэчлэн батлах тухай
4. Урамшуулал олгох тухай
5. Компанийн хүний нөөцийн өнөөгийн байдлын тухай
6. Зардал гаргах тухай
7. Хөндлөнгийн аудитын байгууллага сонгох тухай
8. “МАК” ХХК-ийн нүүрсний тухай
Тус хурлаас гарсан шийдвэрүүдийг товч танилцуулвал:
- 2017-2018 оны өвлийн ачааллын үед хэрэглэгчдийг батлагдсан горимын дагуу эрчим хүчээр хэвийн найдвартай хангах, осол сааталгүй ажиллахыг Ерөнхий инженерт, 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг батлагдсан төлөвлөгөөний дагуу бүрэн хангаж, аваарийн нөөцийг нэн даруй бүрдүүлж Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын хуралд дахин танилцуулахыг Гүйцэтгэх удирдлага нарт тус тус үүрэг болгов.
- Худалдан авах ажиллагааг түргэтгэж их засвар, ТЗБАХ, хөрөнгө оруулалтын ажилд төлөвлөсөн хөрөнгийг 2017 онд багтаан дуусгах, тодотголд тусгагдсан худалдан авалтуудыг шуурхай зохион байгуулах, Сангийн яамнаас баталсан “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг тайлагнах журамын” дагуу бичмэл тайланд худалдан авах ажиллагааны тоо, гүйцэтгэл, үр дүнг үнэн зөв тусгаж тайлагнах, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баримталж буй тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулах бодлогыг хэрэгжүүлж ажиллах, худалдан авалтад тавих хяналтыг сайжруулах ажиллахыг Гүйцэтгэх удирдлагад үүрэг болгов.
- Ажлын байрны зураглал, төлөвлөлт, томилгоог зөв хийх, Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан орон тоонд багтаан ажиллах, мэргэжлийн байгууллагаар хүний нөөцийн бодлого боловсруулах ажил зохион байгуулж ажиллахыг Гүйцэтгэх удирдлагад үүрэг болгов.
- Компанийн 2017 оны хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээ, их засварын батлагдсан төсөвт багтаан шинэчлэгдсэн жагсаалтаар батлагдсан аваарийн нөөц бүрдүүлэхийг зөвшөөрч, батлагдсан компанийн 2017 оны хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээ, их засварын төлөвлөгөөний дүнд багтаан холбогдох хууль тогтоомжийн дагуу аваарийн нөөц бүрдүүлэхийг Гүйцэтгэх удирдлагад даалгав.
- Компанийн ажиллагсдын цалинг 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн эрчим хүчний салбарын мэргэжлийн зэргийн итгэлцүүр, цалингийн нормчлол, ажлын ачаалал, гүйцэтгэл, үр дүнд уялдуулж, энэ оны төсөвт багтаан нэмэхийг зөвшөөрч шийдвэр гаргав.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 7 дугаар сарын 06ны өдрийн 170 дугаар зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан Гүйцэтгэх захирал Г.Отгонбаатарт нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэв.
- Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч, хөгжсөний 95 жилийн ойг өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг Эрчим хүчний яаманд гаргахыг зөвшөөрөв.
- Компанийн 2017 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд аудит хийх хөдлөнгийн аудитын байгууллагыг сонгох, түүнтэй байуулах гэрээний нөхцлийн талаар санал боловсруулан Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулахыг Аудитын хороонд даалгав.
- “Монголын алт” ХХК-ийн нүүрсний 2 сарын хугацаанд үйлдвэрлэлд туршсан тухай асуудлыг хэлэлцээд тус компанийн нүүрсийг турших явцад гарсан эерэг, сөрөг нөлөөлөл, түүнтэй холбоотой тайлан, дүгнэлтийг нүүрс нийлүүлэгч компанид албан бичгээр хүргүүлэхийг Гүйцэтгэх удирдлагад даалгав.
ТУЗ-ийн нарийн бичиг
“ДБЭХС” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл төв компани дээр ирж хуралдав
2017.08.11
Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 2017 оны 08 дугаар сарын 07нд төв компани дээр ээлжит хурлаа хийж дараах асуудлуудыг хэлэлцлээ.
1. ТУЗ-ийн дэргэдэх дэд хороод шинэчлэн байгуулах
2. Гүйцэтгэх захирлын ээлжийн амралтын тухай
3. Компанийн дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
4. II улирлын санхүүгийн тайлан тэнцлийн тухай
5. 2017 оны бизнес төлөвлөгөөний тодотгол оруулах тухай
6. Дотоод хяналтын албаны ажлын тайлан
7. 2017 онд орсон шалгалтуудын дүнг танилцуулах, авах арга хэмжээний тухай
8. “МАК” ХХК-ийн нүүрсний туршилтын явцын тухай
Тус хурлаас гарсан шийдвэрүүдийг товч танилцуулвал:
- ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан ТУЗ-ийн дэргэдэх Дэд хороодыг шинэчлэн томилов.
- Гүйцэтгэх захирлын ээлжийн амралтын хугацаанд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, үйлдвэрлэлийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг өндөр түвшинд хангаж ажиллахыг Ерөнхий инженер Ө.Жаргалсайхан, Техник хяналтын албаны дарга Т.Төмөрбаатар нарт үүрэг болгов.
- 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан тэнцлийг хэлэлцээд тайлант хугацаанд 21,049.9 сая төгрөгийн орлого олж, 18,141.7 сая төгрөгийн зардал гаргаж, 2,784.1 сая төгрөгийн ашигтай ажилласан тул хангалттай гэж дүгнэв.
- 2017 оны бизнес төлөвлөгөөнд тодотгол хийж, шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэхийг зөвшөөрч шийдвэр гаргав.
- Компанийн хэмжээнд хийх дотоод хяналтыг тогтмолжуулж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгч арга зүйн зөвлөмжөөр хангах, цаашид дотоод хяналтын албыг ажлын тайлангаа улирал бүр Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж байхыг гүйцэтгэх удирдлагад үүрэг болгов.
- 2017 онд орсон шалгалтуудын дүн танилцуулах, авах арга хэмжээний талаар хэлэлцээд Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж түүний мөрөөр хийх ажлын төлөвлөгөө гарган боловсруулж 9 дүгээр сард Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулахыг гүйцэтгэх удирдлагад үүрэг болгов.
- “Монголын алт” ХХК-ийн нүүрсний туршилтын явцтай танилцаж 15 хоногоор үргэлжлүүлэн гүйцэтгэх, туршилтын дүн, эерэг сөрөг нөлөөллийг 15 хоног тутамд Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж байхыг гүйцэтгэх удирдлагад үүрэг болгов.
“ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл компанийн өнөөгийн байдалтай танилцав
“ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Түвшинзаяа бусад ТУЗ-ын гишүүдийн хамтаар 2017 оны 6-р сарын 16 -ны өдөр компаний өнөөгийн байдалтай танилцаж тулгамдаж буй асуудлуудаар санал солилцов.
“ДБЭХС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатар төлөөлөн удирдах зөвлөлтэй контрактын гэрээ байгуулав
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 141 тоот тогтоолоор “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 2016 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, Гүйцэтгэх захирал Г.Отгонтбаатартай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг “Сайн” гэж дүгнэсэн.
“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг 2017 оны 5 дугаар сарын 15-нд хийсэн. Тус хурлаар компанийн Гүйцэтгэх захирал Г.Отгонбаатар Төлөөлөн удирдах зөвлөлтэй контрактын гэрээг нэг жилээр байгуулав.
“ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал боллоо
“ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хурлаа 2017 оны 3-р сарын 15-ны өдөр хийлээ. Тус хурлаар компанийн Гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч нар 2016 оны санхүүгийн жилийн эцсийн тайлан, үйл ажиллагааны тайлангаа тавьж 2016 оны зорилтот түвшин, Гүйцэтгэх захирлын “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний биелэлтийг хэлэлцлээ.
Хурлаас компанийн 2016 оны санхүүгийн тайлан тэнцлийг дүгнэн, гүйцэтгэх захиралтай байгуулсан зорилтот түвшинг хэлэлцсэн асуудлуудаар зохих шийдвэрүүдийг гаргаж цаашид авах арга хэмжээний талаар үүрэг даалгавар өглөө.
“ДБЭХС” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨС 2017 ОНД ГАРГАСАН ТОГТООЛ, ШИЙДВЭРҮҮД
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг чөлөөлөх, сонгож батлах тухай” 195, 196 дугаар тогтоолоор ТУЗ-ийн хараат бус гишүүн Ш.Оюнтөгсийг чөлөөлж, ТУЗ-д хараат бус гишүүнээр Б.Нарангоог томилсон байна.
ТУЗ-ийн даргаар ТӨБЗГарын Төрийн өмчийн бүртгэл, хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Түвшинзаяа, ТУЗ-д төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэгч гишүүнээр ЗГХЭГ-ын Стратегийн удирдлага,зохицуулалтын газарт Засгийн газрын Ахлах референт Н.Мөнхбат, ЭХЯ-ны ТЗУГ-ын хуулийн хэлтсийн дарга Н.Бямбадорж, ХХААХҮЯ-ны харьяа Халхгол үндэсний бүтээн байгуулалтын захирал Т.Жамбалцэрэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ТӨБХШХ-ийн ахлах мэргэжилтэн Э.Ганчимэг, СЯ-ны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын Зээл, тусламжийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Х.Болор-эрдэнэ, ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Г.Пүрэвдорж, Ш.Батренчин, Б.Нарангоо нар ажиллаж ТУЗ нь 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна
2017 оны эхний хагас жилд Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 4 удаа ирц бүрдүүлэн хуралдаж нийт 9 асуудал хэлэлцэж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас өгсөн удирдамж чиглэлийн дагуу хэлэлцсэн асуудлаар 9 тогтоол, 3 тэмдэглэл гарган баталж, шийдвэрүүдийн биелэлтийг хангаж ажиллаж байна.
2017.01.19
№ |
Хэлэлцсэн асуудал
| Хурлын шийдвэр | |
Тогтоол | Тэмдэглэл | ||
1 | Компанийн 2017 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн төлөвлөгөөг батлах тухай | + | |
2 | 2017 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөг батлах тухай | + |
2017.03.15
№ |
Хэлэлцсэн асуудал
| Хурлын шийдвэр | |
Тогтоол | Тэмдэглэл | ||
1 | Компанийн 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийн тухай; | + | + |
2 | Компанийн 2016 оны зорилтот түвшингийн биелэлт, Гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний үүргийн биелэлтийн тухай | + | + |
3 | Төлөөлөн удирдах зөвлөл болон аудитын хорооны 2016 оны ажлын тайлан | + |
2017.04.06
№ | Хэлэлцсэн асуудал | Хурлын шийдвэр | |
Тогтоол | Тэмдэглэл | ||
1 | Ногдол ашгийн тухай | + | |
2 | Зардал гаргах тухай | + | |
3 | МАК-тай хамтран ажиллах тухай | + |
2016.05.15
№ | Хэлэлцсэн асуудал | Хурлын шийдвэр | |
Тогтоол | Тэмдэглэл | ||
1 | Гүйцэтгэх захиралтай контракын гэрээ байгуулах | ||
Тарифын өөрчлөлтөөр зуух №1,2,3-ыг шинэчлэх тухай | + |
“ДБЭХС” ТӨХК-ИЙН ТУЗ-ИЙН 2016 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН
2016 онд Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар тайлант хугацаанд 11 удаа ирц бүрдүүлэн хуралдаж, 4 удаа ажлын шугмаар гишүүдийн саналыг авч, нийт 32 асуудал хэлэлцэж өгсөн удирдамж чиглэлийн дагуу хэлэлцсэн асуудлаар 24 тогтоол, 8 тэмдэглэл гарган баталж, гүйцэтгэлд хяналт тавьж ажилласан. ТУЗ-ийн хурлаар хэлэлцэх асуудалд ЭХЯ-наас 5, ТӨБЗГ-аас 6, нийт 11 удаа удирдамж авч ажилласан. ТУЗ-ийн тогтоол шийдвэрүүдийн биелэлт бүрэн хангаж ажилласан байна.
Компанийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны ээлжит хурлыг 2016 оны 4 дүгээр сарын 29-нд зарлан хуралдуулж 6 асуудал оруулан хэлэлцүүлсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийн 2016 оны тайлан тэнцлийн дүнг батлах, ТУЗ-ийн 2015 оны ажлын тайланг хэлэлцэж үнэлгээ өгөх, ТУЗ-ийн зардлын төсвийг батлах, ТУЗ-ийн гишүүдийг сонгож батлах, ногдол ашиг хуваарилах зэрэг асуудлуудаар зохих тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.
2016 онд Төлөөлөн удирдах зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан ба тайлант хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг 3 удаа, гишүүдийг 2 удаа чөлөөлж томилсон, хараат бус гишүүдийг 1 удаа чөлөөлж томилсон.
Хараат бус гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан, төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдээс бүрдсэн “Нэр дэвшүүлэх түр хороо” байгуулан Хараат бус гишүүдийг сонгон шалгаруулж Хувьцаа эзэмшигчдийн хуралд санал оруулан шийдвэрлүүлсэн Хувьцаа эзэмшигчдийн хурлаас 2016 онд ТУЗ-ийн зардалд 44,691.6 мянган төгрөгөөр баталж өгснөөс, 43,263.2 мянган төгрөг зарцуулсан байна.
Компанийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны ээлжит хурлыг 2016 оны 4 дүгээр сарын 29-нд зарлан хуралдуулж 6 асуудал оруулан хэлэлцүүлсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийн 2016 оны тайлан тэнцлийн дүнг батлах, ТУЗ-ийн 2015 оны ажлын тайланг хэлэлцэж үнэлгээ өгөх, ТУЗ-ийн зардлын төсвийг батлах, ТУЗ-ийн гишүүдийг сонгож батлах, ногдол ашиг хуваарилах зэрэг асуудлуудаар зохих тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.
2016 онд Төлөөлөн удирдах зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан ба тайлант хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг 3 удаа, гишүүдийг 2 удаа чөлөөлж томилсон, хараат бус гишүүдийг 1 удаа чөлөөлж томилсон.
Хараат бус гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан, төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдээс бүрдсэн “Нэр дэвшүүлэх түр хороо” байгуулан Хараат бус гишүүдийг сонгон шалгаруулж Хувьцаа эзэмшигчдийн хуралд санал оруулан шийдвэрлүүлсэн Хувьцаа эзэмшигчдийн хурлаас 2016 онд ТУЗ-ийн зардалд 44,691.6 мянган төгрөгөөр баталж өгснөөс, 43,263.2 мянган төгрөг зарцуулсан байна.