1.Хэрэглэгч эрчим хүчний хангамж, хэрэглээ, төлбөр тооцоотой холбоотой асуудлаар хаана хандах вэ?
» Хэрэглэгч та эрчим хүчний хангамж, хэрэглээ, төлбөр тооцоо болон бусад асуудлаар хамгийн эхэнд тантай эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажиллаж байгаа эрчим хүчээр хангагч ДБЭХС ТӨХК-ий Хэрэглэгчдэд үйлчлэх төв/Дорнод Салбар/эсвэл Орон сууц нийтийн аж ахуйн компани /дулааны эрчим хүчээр хангагч/-д хандана.Тэд таны асуудлыг шийдэж өгөхгүй бол ДБЭХС ТӨХК-ийн удирдлагад хандаж шийдүүлэх боломжтой.
Дээрх албан тушаалтнууд асуудлыг шийдээгүй эсвэл үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж та үзвэл Эрчим хүчний зохицуулах хороонд хандаж асуудлаа шийдүүлэх боломжтой. .
» Хэрэглэгч та эрчим хүчний хангамж, хэрэглээ, төлбөр тооцоо болон бусад асуудлаар хамгийн эхэнд тантай эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажиллаж байгаа эрчим хүчээр хангагч ДБЭХС ТӨХК-ий Хэрэглэгчдэд үйлчлэх төв/Дорнод Салбар/эсвэл Орон сууц нийтийн аж ахуйн компани /дулааны эрчим хүчээр хангагч/-д хандана.Тэд таны асуудлыг шийдэж өгөхгүй бол ДБЭХС ТӨХК-ийн удирдлагад хандаж шийдүүлэх боломжтой.
Дээрх албан тушаалтнууд асуудлыг шийдээгүй эсвэл үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж та үзвэл Эрчим хүчний зохицуулах хороонд хандаж асуудлаа шийдүүлэх боломжтой. .
2. Тоолуурын заалтыг хэрхэн авдаг вэ?
» Тоолуурын заалт авагч Борлуулалтын хэсгийн байцаагч хуваарилсан маршрутаар хэрэглэгчтэй байгуулсан “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний дагуу айл өрхийн хэрэглэгчдийг сар бүрийн 1-10 өдрүүдэд,ААНэгж байгууллагын заалтыг 11-13 хооронд тоолуурын заалтыг гараар бичиж авдаг.
3.Тоолуур, хэмжих хэрэгсэлтэй холбоотой ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
» Хэрэглэгчдэд Үйлчлэх Төвийн Борлуулалтын хэсэг,Техник үйлчилгээний хэсгээс бүх төрлийн тоолуур, гүйдлийн трансформаторыг шалгах, сольж угсрах, тоолуурт гадны хэрэглээ орсон эсэхийг шалгах, тоолуурт лац, таг тавих зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Харин тоолуур баталгаажуулалт,засвар үйлчилгээг Стандарт Хэмжил Зүйн Төвд улсын байцаагч болон ЦШС-ний цехийн тоолуурын лаборторит хийнэ.
4. Цахилгаан хэрэглэгчдээс суурь хураамж яагаад авдаг вэ?
» Цахилгааны хэрэглэгчдийн сарын суурь төлбөрийг бусад эрчим хүчний салбаруудад 2008 оны 7-р сарын 15-ны өдрөөс, манай ДБЭХС ТӨХК-д 2013 оны 8-р сарын 5-наас эхлэн мөрдөж эхэлсэн.
Эрчим Хүчний Зохицуулах Хорооны 2015 оны 7-р сарын 06-ны өдрийн 199-р тогтоолоор суурь тариф 2000 төгрөг болж өөрчлөгдсөн. Дэлхийн улс орнуудын эрчим хvчний салбарт хэрэглэгчийн олон төрлийн тариф мөрдөгддөг бөгөөд хэрэглэгчийн сарын суурь төлбөр, чадлын тариф, энергийн тариф гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэж байна.
Цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэж, дамжуулан түгээж, хэрэглэгчдийг ямар ч үед /хоногийн 24 цагийн турш/ цахилгаан хэрэглэхэд бэлэн байлгадаг учраас зардалд үндэслэсэн суурь хураамжийг хэрэглэгчдээс авдаг.
Цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэж, дамжуулан түгээж, хэрэглэгчдийг ямар ч үед /хоногийн 24 цагийн турш/ цахилгаан хэрэглэхэд бэлэн байлгадаг учраас зардалд үндэслэсэн суурь хураамжийг хэрэглэгчдээс авдаг.
5. Гэрт хүнгүй шахуу, хэрэглээ ихсээгүй байхад төлбөр их гарлаа. Хэнд хандах вэ?
» Төлбөр их гарлаа гэж үзвэл ДБЭХС ТӨХК-ийн Хэрэглэгчид үйлчлэх төвд ирж тоолуурын заалтаа тулгаж, шалгуулж болно. Шалгаад хэрвээ таны зүгээс гаргасан гомдол батлагдвал холбогдох арга хэмжээг авч, гомдлыг барагдуулдаг.
6. Бичилт хийгдэхгүй байна?
» Цахилгаан эрчим хүчний төлбөр тухайн сардаа гараагүй бол ДБЭХС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандах хэрэгтэй. Таны өргөдлийн дагуу хариуцсан хэсгийн инженер шалгалт хийж, зөрчлийг арилгана. Таны сонор сэрэмж төлбөр бөөнөөр гарах, хэрэглээний тариф өөрөөр бодогдох зэрэг хүндрэлүүдээс сэргийлэх болно.
7. Шинэ баригдсан орон сууцны борлуулалт хүлээлгэн өгөх гэсэн юм?
» Та бүрдүүлэх материалаа тэмдэглээд аваарай.
1. Албан бичиг
2. Бүх айл өрхийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
3. Эзэмшигчийн иргэний үнэмлэх
4. Тоолуурын гэрчилгээ
5.Улсын комисс ашиглалтанд хүлээн авсан акт
1. Албан бичиг
2. Бүх айл өрхийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
3. Эзэмшигчийн иргэний үнэмлэх
4. Тоолуурын гэрчилгээ
5.Улсын комисс ашиглалтанд хүлээн авсан акт
Эдгээр материалуудыг бүрдүүлэн орон сууц шинээр хүлээн авах журмын дагуу Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгч хүлээн авах танхимд өгнө. Тухайн байранд шинээр орсон хэрэглэгчид ХХАТ-нд ирж эрчим хүчний гэрээ байгуулсаны дараа Хэрэглэгчдэд үйлчлэх төв, хэрэглэгчийн төлөөллийн комисс гарч хүлээн авна.
8. Буултын кабель гэмтэж хүчдэлгүй боллоо?
» Тулгуураас буусан буултын кабель нь мөрдөгдөж буй эзэмшлийн заагаар ЦШС-ний цехэд хамаардаг учир Таны хүсэлтийг Цахилгаан шугам сүлжээ рүү уламжилж өгнө.
9. Щитний хаалга эвдэрхий байна?
» Хэрэв щит, щитний хаалга, цоож эвдэрхий бол Хэрэглэгчдэд үйлчлэх төвд өргөдөл өгөх, буюу эсвэл утсаар мэдэгдээрэй. Ингэснээр щитэн доторх тоолуур, автомат зэрэг алдагдах, хүн мал, амьтан хүчдэлд нэрвэгдэх аюулаас урьдчилан сэргийлнэ.
10. Хүнээс байр, орон сууц худалдан авахад ЦЭХ-ний өр төлбөрийг хэн хариуцах вэ?
» “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 43 дугаар заалтад: “Байр, орон сууц, хашаа, газар өмчлөгч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нүүн шилжихдээ цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо хийж дуусган, энэ тухай тодорхойлолтыг хангагчаас авсан байна. Энэ тодорхойлолтыг тухайн байр, орон сууц, хашаа, газрыг өмчлөгч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага шаардаж авна. Хэрэв уг тодорхойлолтыг аваагүй тохиолдолд шинээр өмчлөгч эрчим хүчний өрийг хариуцна “гэсэн заалтыг баримтлана.
11. Манайх өртэй учир цахилгааны мөнгийг бөөнд нь төлөх боломжгүй байна. Яавал дээр вэ?
» Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн ажилтантай уулзаж, авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ хийж болно. Харин журмын дагуу үлдэгдэл төлбөрийн 30%-тай тэнцэх төлбөрийг урьдчилан хийсэн байх ёстой. Үүний дараа залгалтын хураамжаа төлж цахилгаанаа залгуулна. Гэрээний дагуу төлбөр төлөгдөж байгаа нөхцөлд та хэдийгээр өртэй ч цахилгаанаа таслуулахгүй байх боломж гэрээ хийснээр үүсч байгаа юм.
12. Урьдчилан сануулалгүй тог тасалсан байна?
» Аж ахуйн нэгж, байгууллага болон ахуйн хэрэглэгчдийн гар утасны мессежээр урьдчилан сануулах мэдэгдэл өгдөг.Хэрэв таны энэ утас өөрчлөгдсөн бол бид мэдээллийн бааздаа залруулга хийдэг. Утсаа солигдсон тохиолдолд компаний Хэрэглэгчдэд үйлчлэх төвд мэдэгдэж байна уу.Утас 70584771
13. Нийтээрээ цахилгаан тасарсан үед хаана хандах вэ? 24 цагаар ажиллах газрынхаа утсыг өгөөч?
Нийтээр тасарсан тохиолдолд :
– Цахилгаан шугам сүлжээний диспетчерийн 70584671 утсанд:
– Цахилгаан шугам сүлжээний диспетчерийн 70584671 утсанд:
Өөр дээрээ гэмтэл гарсан үед: Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 70584771 утсанд
Амралт баяр ёслолын өдрүүд, оройн цагаар мөн адил 70584771 утсаар өгнө. Ажлын бус өдрүүдэд Цахилгаан Шугам Сүлжээний диспетчер таны дуудлага хүлээн авна.
14. Гэр хороолол болон орон сууцны айл 2 тарифт тоолуур тавиулмаар байна. Хаана хандах вэ?
» Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 7-р сарын 06-ны 199 тоот тогтоолоор айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг шинэчлэн баталсан. Иймд шинээр 2 тарифт тоолуур тавиулах бол ДБЭХС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандана уу.
15. Эмзэг бүлгийн ангилалд ямар хүмүүс багтдаг вэ?
» Эмзэг бүлгийн ангилалд дараах хүмүүс багтана.
1. Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан – тэжээн тэтгэх төрөл садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй ахмад настан;
2. Нэн ядуу хүн – тухайн хүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны доод түвшингийн 40 хувиас доогуур, тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй хүн;
3. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг – ядуу, нэн ядуу амьдралтай 4 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг;
4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн – төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавх нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан хүн
1. Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан – тэжээн тэтгэх төрөл садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй ахмад настан;
2. Нэн ядуу хүн – тухайн хүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны доод түвшингийн 40 хувиас доогуур, тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй хүн;
3. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг – ядуу, нэн ядуу амьдралтай 4 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг;
4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн – төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавх нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан хүн
16. Дулаан.цахилгааны нөхөн төлбөр гэж юу вэ?
» Хэрэглэгчдийн хууль бусаар буюу зөвшөөрөлгүй хэрэглэсэн эрчим хүчинд хангагчаас тавьсан торгуулийг хэлнэ.
17. Алдангийн нийт хэмжээг тодруулна уу?
» Гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хугацаа хожимдуулсан хоног тутамд тооцсон торгуулийг хэлнэ. Энэ хэмжээ нь нийт төлбөрийн үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас ихгүй байна.
18. Халаалт тооцох эзлэхүүнийг хэрхэн тогтоох вэ?
» Төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалттай барилга объектын нийт эзлэхүүнийг тухайн барилгын гадна болон өрөөний хана, тааз, шалны зузааны тэнхлэгээс эсрэг талын гадна болон өрөөний хана тааз, шалны зузааны тэнхлэг хүртэлх зайгаар тодорхойлно.
19. Айл өрхийн халаалтын төлбөр тооцох талбайг хэрхэн тогтоох вэ?
» Айл өрхийн халаалтын төлбөр тооцох талбайг Монгол улсын Иргэний хуулийн 147.4 дэх болон Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн хаших хийц буюу хананы дотор талаас эсрэг талын хананы дотор тал хүртэлх хэмжээг хэмжин тогтооно.
20. Орон сууцанд оршин суугч гэж хэнийг хэлэх вэ?
» Төвлөрсөн дулаан хангамжаас дулааны эрчим хүчээр хангаж байгаа орон сууцанд нэг сар буюу түүнээс дээш хугацаагаар түр буюу байнга оршин сууж байгаа иргэнийг хэлнэ.
21. Дулааны төлбөрийг урьдчилж төл гэх юм. Үндэслэлтэй юу?
» Засгийн газрын 2001 онд баталсан “Дулааны эрчим хүч хэрэглэх” дүрмийн 49-д ”Хэрэглэгч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол сард хэрэглэх дулааны эрчим хүчний үнийн 50 хувьтай тэнцэх төлбөрийг тухайн сарын 10-ны дотор урьдчилж төлнө.” гэж заасан байдаг.
22. Дутуу ашигласан дулааны төлбөрийг хэрхэн тооцдог вэ?
» Засгийн газрын 2001 онд баталсан “Дулааны эрчим хүч хэрэглэх” дүрмийн 50-д: ”Сүлжээний буцах усны халууныг батлагдсан графикаас 4 хэмээс дээш өндөржүүлсэн тохиолдолд өндөржүүлсэн хэмд ногдох ашиглахгүй буцаасан дулааны үнийг тооцож хэрэглэгч төлнө.” гэсэн заалтын дагуу тооцно.
23. Төлбөр тооцооны талаарх маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ?
» Хэрэглэгч нь төлбөр тооцооны талаар маргаантай асуудлаар санал, хүсэлтээ сарын тайлант хугацааны дотор албан бичгээр хангагчид тавьж шийдвэрлүүлнэ. Хэрэв хангагчийн шийдвэрийг хэрэглэгч зөвшөөрөхгүй бол гомдлоо Эрчим хүчний зохицуулах газар, шүүхэд тавьж шийдвэрлүүлнэ.
24. Дулааны тасалдлаас болон дулааны чанар хангаагүй байгаагаас үүсэн хохирлыг хэрхэн барагдуулах вэ?
» Засгийн газрын 2001 онд баталсан “Дулааны эрчим хүч хэрэглэх” дүрмийн 58-д: “Дулааны эрчим хүчний тасалдлаас болон чанарын үзүүлэлтийн хэлбэлзлээс үүсэх хохирлыг тогтоохдоо хангагч, хэрэглэгчийн хамтран үйлдсэн актыг үндэс болгоно. Актад дулааны эрчим хүч тасалдсан, хэлбэлзсэн он, сар, өдөр, хугацаа, шалтгаан, үйлдвэрлэл үйлчилгээнд учруулсан шууд бөгөөд шууд бус хохирлын хэмжээ, хангагч, хэрэглэгчийн төлөөлөгчийн нэр, албан тушаалыг тодорхой бичиж гарын үсэг зуран, хангагч хэрэглэгчийн холбогдох албан тушаалтан нар баталгаажуулсан байна. Актыг талууд 5 хоногийн дотор хамтран тогтоож хохирлыг 2 сарын дотор буруутай тал хариуцан төлнө.” гэсэн заалтын дагуу шийдвэрлэнэ.
25. Халаах хэрэгсэлгүй угаалгын өрөө ,ОО өрөө, харанхуй өрөөний талбайгаас халаалтын төлбөр яагаад авдаг бэ?
>>Эрчим Хүчний Зохицуулах Хорооны 2014-11-14-ны өдрийн 189-р тогтоолоор батлагдсан “Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журам”-ын 3.6-д “Айл өрхийн халаалтын төлбөр тооцох талбайг Монгол Улсын MNS6058:2009 стандарт /Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал/-д заасан сууцны зориулалттай болон сууцны бус зориулалттай талбайн нийлбэрээр тогтооно.Уг стандартыг үндэслэн айл өрхийн халаалт тооцох талбайн хэмжилтийг хийнэ.”гэсэн заалт,мөн журмын 3,7-д “Халаах хэрэгсэлгүй боловч бусад халаах хэрэгсэл бүхий өрөө ,тасалгааны дулаан солилцоогоор халж хэвийн үйл ажиллагаа явуулах орчин бүрдсэн аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй барилгын халаалтыг эзэлхүүнээр,орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа барилгын халаалтыг талбайгаар тооцно” гэсэн заалтын дагуу тооцдог.
26. Орон сууцны подволд дулааны эрчим хүчний төлбөрийг хэрхэн тооцдог вэ?
>>ЭХ-ний Зохицуулах Хорооны 2014-11-14-ны өдрийн 189-р тотоолоор батлагдсан “Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журам”-ын 5.2 –т “Орон сууцны барилгын подволд халаах хэрэгсэл суурилагдсан бол дулааны эрчим хүчний төлбөрийг эзэлхүүнээр,халаах хэрэгсэлгүй боловч уг подволыг /тараалтын шугамтай/ иргэн,аж ахуйн нэгж эзэмшин ашиглаж байгаа бол талбайн хэмжигдхүүнээр тооцно.” гэсэн заалтаар
27. Орон сууцны барилгын зориулалтыг өөрчлөн тусгайлан хаалга гаргасан өргөтөл хийсэн бол дулааны төлбөрийг хэрхэн тооцох вэ?
>> Эрчим Хүчний Зохицуулах Хорооны 2014-11-14-ны өдрийн 189-р тогтоолоор батлагдсан “Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журам”-ын 5.4-т “ Нийтийн зориулалттай орон сууцны барилгын зориулалтыг өөрчлөн тусгайлан хаалга гадагш гаргаж аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа бол үйл ажиллагаа явуулж байгаа талбайгаас эзэлхүүнээр,бусад хүн амьдарч буй талбайгаас талбайн хэмжигдхүүнээр тооцно” гэсэн заалтаар
28. Орон сууцны подволын хэсгийг автомашины гражын зориулалтаар ашиглаж байгаа бол яаж тооцох вэ?
>>ЭХ-ний Зохицуулах Хорооны 2014-11-14-ны өдрийн 189-р тотоолоор батлагдсан “Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журам”-ын 5.3–т “Орон сууцны подволын хэсгийг автомашины гаражийн зориулалтаар ашиглаж байгаа бол дулааны төлбөрийг талбайн хэмжигдхүүнээр тооцно” гэсэн заалтаар
29. Цахилгаан дулааны үнэ тариф хэдийд өөрчлөгдсөн бэ?
>> Цахилгаан ,дулааны эрчим хүчний үнэ тарифт Эрчим Хүчний Зохицуулах Хорооны 2015 -07-06-ны өдрийн 199,202,209-р тогтоолоор өөрчлөлт орсон.
30. ААН байгууллага болон гэр хороололлын айл өрхүүдийн цахилгаан эрчим хүчний төлбөр дээр хог хураамж ямар үндэслэлээр авч байна вэ ?
>>Аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2011 оны үндсэн чиглэлд хог хаягдлыг бууруулах,аймаг орон нутгаа хоггүй цэвэр болгох ажлыг зохион байгуулах талаар тусгасан байдаг. Иймд гэр хорооллын айл өрх болон ААН-ийн хог хаягдлын хураамжийг аймгийн засаг даргын 2011-01-19-ны 1/131 албан тоот,Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчийн 293-р захирамж Хэрлэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 09 тоот тогтоол,”Хог хаягдлын тухай” хуулийн 20-р зүйлийн 20.1,20.2,”Монгол Улсын Иргэний тухай “ хуулийн 343-358 дугаар зүйлийг үндэслэн байгуулсан ДБЭХС ТӨХК, Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчийн хооронд байгуулсан “ Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу эрчим хүчний төлбөр дээр хамтатган авч байна.
31. Айл өрхийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний төлбөр дээр ТВ-ийн хураамж ямар үндэслэлээр авч байна вэ?
>> Олон Нийтийн Радио Телевизийн тухай Монгол улсын хуулийн 18.1-т “Олон нийтийн радио телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг нийтийн антен ,өөрийн сансарын хүлээн авах ,нэвтрүүлэх станц ,кабелийн телевизийн шугамтай эсэхээс үл хамааран айл өрхөд болон ААН байгууллагад радио хүлээн авагч ,телевизор тус бүрээр тооцон ноогдуулна “гэж заасан байдаг.Уг заалтыг үндэслэн ДБЭХС ТӨХК , МҮОНТВ-ийн хооронд байгуулсан ” Ажил гүйцэтгэх” гэрээний дагуу ЭХ-ний төлбөртэй хамтатган авдаг.
32. Ямар хэрэглэгчдэд алданги тооцдог вэ?
Эрчим хүчний тухай хуулийн 31.2-т заасны дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй эрчим хүч хэрэглэгчдэд тухайн сарын бичилтийн дүнд алданги тооцдог болсон.
Алданги тооцохдоо хоногийн 0,1-0,5 хувиар бичилтийн цикл дууссанаас хойш 21 дэх хоногоос эхэлж тооцогдох бөгөөд нэхэмжлэлийн дүн дээр нэмэгдэж гарна.
Гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд эрчим хүчний тухай хуулийн 32.2.1-т заасны дагуу эрчим хүчээр хангагч эрх бүхий ажилтан зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түр түдгэлзүүлнэ.
Гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд эрчим хүчний тухай хуулийн 32.2.1-т заасны дагуу эрчим хүчээр хангагч эрх бүхий ажилтан зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түр түдгэлзүүлнэ.
33. Халаалтын улирлын хугацааг хэн тогтоодог вэ?
Халаалтын улирлын эхлэх,дуусах хугацааг Эрчим Хүчний Сайдын тушаалаар тогтооно.